Трамп сэтгүүлчидтэй муудалцаж, хэвлэлийн хурлыг орхижээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй муудалцсанаар ээлжит хэвлэлийн хурлыг орхин явжээ. 

Трамп даваа гарагт хэвлэлийн хурал хийх үеэрээ "АНУ бусад орныг бодвол коронавирусийн шинжилгээг илүү хийж байгаа" гэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.

Гэвч сэтгүүлчдийн тавьсан асуулт ерөнхийлөгчид таалагдаагүй төдийгүй ширүүхэн хариултыг өгч байжээ. Тухайлбал, тэрээр нэг сэтгүүлчид хандаж хэлэхдээ “Таны өөрийгөө ойлгож байгаагаас илүү би таныг маш сайн ойлгож байна" гэжээ. Харин сэтгүүлч хариуд нь "Хүмүүс коронавирусээр өвчилж нас барсаар байхад яагаад зөвхөн шинжилсэн тооны тухай ярьсаар байгаа юм" хэмээн Трампаас асуусан байна.


Трамп хариуд нь их л ундууцсан байдлаар “Надаас биш, Хятадаас асуу” гэжээ. Дараа нь тэрээр сэтгүүлчийн тавьсан асуултыг “ой гутам” гэсэн нь сэтгүүлч эмэгтэйн эгдүүцлийг төрүүлсэн байна. Ийнхүү Трамп сэтгүүлчдийн дараачийн асуултад хариулалгүйгээр хэвлэлийн хурлыг орхин явжээ.


Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ