Орост хязгаарлалтыг үе шаттай цуцална

"Ажлын бус өдрүүдийн хугацаа өнөөдөр дуусч байна" гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Гэхдээ коронавирусийн эсрэг тэмцэл дуусаагүй. Хязгаарлалтын арга хэмжээг үе шаттайгаар, тодорхой бүс нутаг бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан цуцална. Ингэхдээ иргэд болон бизнесийг дэмжих өргөн цараатай шинэ багц арга хэмжээг санал болгожээ.


Орост ажлын бус өдрүүдийн горим зургаан долоо хоног гаруй хугацаагаар үргэлжилж, эрүүл мэндийн тогтолцоог дайчлахад энэ хугацааг ашигласан байна. 


“Улс орны хэмжээнд олныг хамарсан аливаа арга хэмжээг одоогоор явуулахгүй нь мэдээж. Бүх хүн эрүүл ахуйн дүрэм журмыг чанд биелүүлэх хэрэгтэй. Энэ нь байгууллага, үйлдвэр, дэлгүүр хоршоо, үйлчилгээний салбар, тээврийн ажилд хамаатай юм. Мөн 65-аас дээш насны хүмүүс, архаг хууч өвчинтэй хүмүүсийн хувьд ч  аюулгүй байдлыг илүүтэй хангах горимыг хэвээр байлгах ёстой” гэж Оросын ерөнхийлөгч мэдэгджээ.


Төрийн тэргүүн олон хүүхэдтэй айл өрхөд хамаатай дэмжлэгийг урьд өмнө байгаагүйгээр авахаар зарласан байна. Үүнээс гадна хамгийн их хохирол үзсэн салбаруудад ажилладаг үйлдвэрүүд зээлийн тусгай хөтөлбөрт хамрагдаж, хоёр хувийн хүүтэй зээл авч болох бөгөөд бусдыг нь төрөөс дэмжих ажээ. Түүнчлэн энэ үйлдвэр ирэх оны дөрөвдүгээр сарыг хүртэл  уг саналын дагуу ажиллан, ажил эрхлэлтийг 90 хувийн хэмжээнд хадгалж үлдвэл өр болон хүүг хүчингүй болгоно. Энэ нь олон үйлдвэр ажилдаа буцаж орж байгааг харгалзан үзвэл (эрүүл ахуй-эпидемиологийн хэм хэмжээг чанд мөрдөх нөхцөлд) цагаа олсон санал юм.


Хэм хэмжээнд бээлий өмсөж, амны хаалт зүүх горимыг мөрдөж, өөрийн эрүүл мэндийг ажиглаж, коронавирусийн халдвар авсан нь илэрсэн тохиолдолд өөрийгөө болон гэр бүлийнхээ гишүүдийг тусгаарлаж,  өөр хоорондоо зай барих нь энгийн журам бөгөөд сайн баримталвал хэвийн амьдралдаа аль болох хурдан буцаж орох боломж олгоно. 


Төрийн тэргүүн өөрийн орны иргэдэд тусгайлан хандахдаа, зарим арга хэмжээг сахих нь хэцүү бөгөөд тэр ч бүү хэл яршигтай,  өвчний халдвар авбал бүр ч таагүй. Тэгэхээр өнөөдөр эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байх, өөрийгөө бодох нь маш чухал гэдгийг сануулжээ.


Газар бүрт аюулгүй байдлын бүхий л шаардлагыг сайн сахих нөхцөлд гэрээсээ гарч, хүүхдүүдтэйгээ зугаалж, спортоор хичээллэх зэргээр энэ бүхнийг хийх боломжийг хүмүүст олгохыг бүс нутгуудын тэргүүн нараас хүссэн байна.

Дээд зэргээр сэрэмж болгоомжтой байж,  халдвар авахаас сэргийлэх хувийн арга хэмжээнд тавих анхаарлаа хэвээр байлгаж, тэр ч бүү хэл чангатгах хэрэгтэй. “Бид хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах замыг сонгож авсан юм. Оросын аль болох олон бүс нутаг хэвийн, ердийн амьдралд буцаж орох нь хүн бүрээс шалтгаалж байна” гэж ерөнхийлөгч хэлжээ. 


Оросын шинэ түүхэнд тусламжийн ийм хөтөлбөр хэзээ ч байгаагүй юм. Ингэхдээ авч буй бүх арга хэмжээг хүмүүст хүргэх нь нэн чухал гэж Владимир Путин дурдсан байна. Хэрвээ хүссэн хүн бүр энэ бүх арга хэмжээг ашигласан нөхцөлд л  арга хэмжээ үр дүнтэй байх болно гэж Путин онцлон тэмдэглэжээ. 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ