"АШУИС-ийг боловсролын яаманд, эмнэлгийг нь ЭМЯ-ны харьяанд шилжүүлэх саналтай байна"
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдөр /2020.05.12/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эрүүл мэндийн тухай хуульд төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг гэж заалт байгаа юм. Анагаахын сургуулийн дэргэдэх төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг нь харьяаллын дагуу ЭМЯ-нд байх уу, БСШУС-ын яаманд байх уу гэдэг дээр маргаан үүссэн юм. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:
-Эрүүл мэндийн хуулиар зохицуулалт хийх маш олон чухал заалт байгаа юм билээ. Гэтэл гишүүдийн хувд ганц анагаахын сургууль байгаа юм шиг ойлголттой яваад байна. Эрүүл мэндийн шинэчлэлтэй холбоотой асуудал нь орж ирсэн гэж ойлгож байгаа гэтэл нэг сургуулийг яамны мэдэлд шилжүүлэх асуудал яриад байх юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ:
-Энэ бол Ё.Баатарбилэг сайд бид хоёр ойлголцохгүй зүйл байхгүй. С.Баатарбилэг сайд санал гаргасан учраас саналыг нь шийдээд явах нь зөв байх гэж бодож байна. Эрүүл мэндийн тухай хуульд орж байгаа нэг заалт нь АШУИС-ийг боловсролын яаманд, эмнэлгийг нь ЭМЯ-ны харьяанд шилжүүлэх саналыг гаргасан юм.
БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ:
-Энэ хуулиар олон зохицуулалт орж ирж байгаа. Манай дээр яригдаж байгаа асуудалтай холбоотой заалтыг орхиод явах нь зүйтэй болов уу.
Ингээд маргаантай заалтуудтай холбоотой зарчмын зөрүүтэй санал хураахад хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ