АНУ-ын Нууц албаны ажилтнууд коронавирусийн халдвар авчээ
АНУ-ын Нууц албаны наад зах нь 34 ажилтан коронавирусийн халдвар авсаныг хэвлэлд мэдээлж байна. Одоо 60 ажилтан тусгаарлалтад байгааг мэдээлжээ. Ямар ямар хүн халдвар авсаныг мэдээлэхгүй байгаа аж. Тийнхүү, тэд тус орны дээд удирдагчид, тухайлбал ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пенс нартай уулзаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Тус алба харъяалалд нь байдаг Дотоодын аюулгүй байдлын яамны учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татан Yahoo News сайтад ингэж бичжээ. Нууц албаныхан өөрийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангахаар Цагаан ордны эмнэлгийн хэлтэстэй хамтран ажилладгийг яамны төлөөлөгчид онцлон тэмдэглэсэн байна. Төрийн объектууд болон дээд албан тушаалтнууд, түүний дотор ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг хамгаалах нь АНУ-ын тусгай албаны үүрэг байдаг ажээ.
Тавдугаар сарын 9-ны байдлаар, АНУ-д коронавирусийн халдвар авсан 1,28 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 77 мянган хүн нас барж, 199 мянган хүн эдгэрсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ