Дэлхийн хоёрдугаар дайны цорын ганц буруутныг нэрлэв
Дэлхийн хоёрдугаар дайн дэгдээсэнд хэн буруутай болох талаар ХБНГУ-ын Гадаад бодлогын байгууллагын тэргүүн Хайко Маас ярьсан байна.
Маас германы нэр хүндтэй түүхч Андрес Виршингтэй хамтран Дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлэл бичжээ. Гуравдугаар рейхийн национал-социалист дэглэмээс болж дайн эхлэсэн юм гэсэн дүгнэлтийг өгүүлэл бичигсэд хийснийг РИА Новости агентлаг дурдсан байна.
Тус өгүүлэл “Шпигель” сэтгүүлд нийтлэгджээ.
Уг өгүүлэл нь түүхийг дахин бичихээр санаархаж байгаад өгч буй хариулт юм гэж зохиогчид тэмдэглэсэн байна. Тийнхүү тэд энэ асуудлын талаар баримтлаж буй байр сууриа илэрхийлжээ. Дайнд ялагдсан Германы ард түмэн өөрсдөө алдаа гаргаж, Гитлерийг Засгийн эрхэнд гаргаснаараа хохирсон юм гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийсэн байна. Үүнээс гадна, ялагдал нь Германчууд нацизмыг өөрөө түлхэн унагаж чадаагүйн төлөөс болсон юм. Европын зарим орон, ялангуяа Польш болон Балти орчмын орнуудад энэ ой нь “хоёр өөр мэдрэмж” төрүүлдэгийг Германы ГХЯ-ны тэргүүн бас тэмдэглэжээ. Бусад орныг гэм буруутан, ялтан хэрэгтэн хэмээж болохгүй, ингэх нь дайнд жинхэнэ хохирогчдын хувьд шударга бус юм гэж сайд бас мэдэгдсэн байна. “Түүхийг Европ тивийг хагалан бутаргах хэрэглүүр болгох” хэрэггүй гэж зохиогчид тэмдэглэжээ.
Цагаан ордон өөрийн Instagram-д дүрс бичлэг тавьж, үүндээ АНУ, Их Британи хоёрыг нацизмыг ялагч хэмээн нэрлэжээ. Ингэхдээ нацистуудыг ялахад Зөвлөлт Холбоот Улс болон түүний гүйцэтгэсэн үүргийг огт дурдаагүй байна.
1945 оны тавдугаар сарын 8-нд нацизмыг АНУ, Британи хоёр ялсан мэтээр Цагаан ордны Твиттерт бичсэний дараа түүхийг дахин бичих гэсэн санаархалтай эвлэрч болохгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэж байжээ..
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ