"Ялалтын баяр"-ын тухай чухал баримтууд

ОХУ-д тавдугаар сарын 9-нд хамгийн чухал баярын нэг Аугаа их эх орны дайнд ялсан өдрийг тэмдэглэдэг билээ. Улаан арми фашизмыг ялсан домогт ялалтын өдөр. Цус асгаруулсан цаг үед амь үрэгдсэн дайчдын дурсгалыг хүндэтгэх өдөр билээ. Зөвлөлтийн цэргүүдийн гавьяа, ар талын хөдөлмөрчид, дайны хүнд хүчрийг туулсан хотуудын оршин суугчдын түүх гээд энэ аймшигт үеийн тухай олон баримт байдаг билээ. Ийнхүү Ялалтын баярт шууд хамаарах түүхэн баримтыг хүргэж байна. 

Хоёр удаа бууж өгсөн 


1945 оны тавдугаар сарын 2-нд зөвлөлтийн цэрэг Берлинийг авсан ч, фашист армийн цэргүүд бас долоо хоног эсэргүүцэл үзүүлж байжээ. 1945 оны тавдугаар сарын 7-нд Реймс хотод гарын үсэг зурсан Гуравдугаар рейх үг дуугүй бууж өгөх тухай акт Сталины санаанд нийцээгүй байна. Ийнхүү Берлинд үг дуугүй бууж өгсөн гол баримт бичгийг маршал Жуков нацистуудын зэвсэгт хүчний бүх төрлийн цэргийн төлөөлөгчдөөс хүлээн авах ёстой гэсэн захирамжийг ЗСБНХУ-ын тэргүүн өгсөн байна.


Герман үг дуугүй бүр мөсөн бууж өгөх баримт бичигт тавдугаар сарын 8-нд Дундад Европын цагаар 22 цаг 43 минутад гарын үсэг зурсан байна. Харин тэр мөчид Москвад тавдугаар сарын 9-ний 00 цаг 43 болж байжээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ