Эрдэмтэд коронавирус тархдаг гол шалтгааныг нэрлэжээ

Бразилын Баины улсын их сургуулийн эрдэмтэд манай гарагт коронавирус тархсан гол шалтгаан бол аялал жуулчлал гэж үзжээ. Тэдний хийсэн судалгааны тухай баримт бичгийг “Дейли мэйл” сонинд нийтлэсэн байна.


Шинжээчдийн хийсэн дүгнэлтээр олон улсын нисэхийн тээвэрлэлтийг хориглосон орнууд одоо болтол ямар ч арга хэмжээ аваагүй орнуудыг бодвол халдвартай тэмцэхэд их амжилт олсон гэжээ. “Бид нийгэм-эдийн засаг, цаг уурын болон тээврийн хүчин зүйлсийн нөлөөг судласан юм. Ингэхэд агаарын тээвэр нь дэлхийд COVID-19-ийн тохиолдол өдөр бүр нэмэгдэхэд хамгийн их нөлөөлж байсан нь илэрсэн юм” гэж судалгаанд  тайлбарласан байна.


Үүнээс гадна "Агаарын зорчигч тэврийг хязгаарлаж, хилийг хаах нь өвчлөгсдийн тоо нэмэгдэх хурдцыг багасгахад туслаж байна. Хэрвээ нисэх онгоцонд шинжилгээ, хяналтын арга хэмжээг боловсронгуй болговол (жишээ нь түргэн зуур шинжилгээ хийх, халдвар авсан аялагчдыг тусгаарлах) 2019-2020 онд дэлхийд COVID-19-ийн тархалт буурна. Энэ нь асуудлыг шийдвэрлэх хамгийн ашигтай, зөв шийдэл” гэж эрдэмтэд хэлжээ. 


"Нисэх буудлууд коронавирусийн цар тахлын дараа ажиллахдаа хэд хэдэн хязгаарлалтыг хэвээр байлгана" гэж “Gensler London” компанийн гүйцэтгэх захирал, хотын стратегийн шинжээч Ян Малкахи дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан юм. Тэрээр агаарын тээврийн ирээдүйн тухай ярихдаа "Өөрчлөлт өмнө нь  шалгалт хийх, аюулгүй байдлыг хангах, хоол, унд өгөхөд хамаатай байх болно" гэжээ. 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ