Цагаан ордонд коронавирус "хурдацтай" тархаж байна
АНУ-ын ерөнхийлөгчийн амьдардаг Цагаан ордонд сүүлийн хоёр өдөр дараалан коронавирусийн халдвар тээгч илэрчээ.
Баасан гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнсийн хэвлэлийн төлөөлөгч Кэти Миллерийн шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан нь тогтоогджээ.
Тэрээр Дональд Трампын цагаачлалын асуудал хариуцсан зөвлөх Стефэн Миллерийн эхнэр юм. Үүний өмнөх өдөр нь ерөнхийлөгч Трампын хувийн туслахаас мөн коронавирусийн халдвар илэрч байв.
Цагаан ордны албаныхны мэдээлснээр Дональд Трамп болон Майк Пэнс нарыг өдөр бүр шинжилгээнд оруулж, халдвар авсан эсэхийг нь шалгаж байгаа гэнэ. Сүүлийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын 1,279,546 тохиолдол бүртгэгдэж, 76,706 өвчтөн нас бараад байгаа нь дэлхийд хамгийн муу үзүүлэлт болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ