Хятад-Европ чиглэлд галт тэрэг 1000 гаруй удаа зорчжээ

2020 оны эхнээс өнөөдрийг хүртэл Хятад-Европ чиглэлийн галт тэрэг Шааньши мужийн төв Ши Аниас 1000 гаруй удаа зорчиж байна. Энэ сарын 6-ны өдөр тус хотоос X9003 загварын 49 чингэлэгтэй ачааны галт тэрэг хөргөгч, цай, чийдэн, зэрэг бараа таваар дүүртэл ачин Ши Ан хотоос Узбекистан рүү хөдөлжээ. Хоёрдугаар улиралд өвчин халдварын улмаас экспортлох чиглэлийн тээвэрлэлт зохих хэмжээнд саатаж байсан ч Хятад-Европ чиглэлийн таваарын галт тэрэгний тээвэрлэлтийн давтамжийг байнгын тогтмол болгоон байна. Одоогийн байдлаар Ши Ан хотоос галт тэрэг өдөрт 9-10 удаа Европийн чиглэлд хөдөлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс нэг дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Тус чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тээврийн компаниуд Хятад улсад үйдвэрлэсэн ахуй хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон өвчин халдварын эсрэг ажилд шаардагдах эмчилгээний эд материалыг Европийн улс орнуудад зөөвөрлөн хүргэж байна. 

 Эх сурвалж:CCTV.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ