АНУ-аас Орос улсад амьсгалын аппарат нийлүүлнэ


"Коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдэд зориулсан хиймэл амьсгалын аппаратыг Орост явуулъя гэсэн миний саналд Владимир Путин зөвшөөрсөн хариу өглөө" гэж Дональд Трамп ярьжээ. 

"Орос улс бусад орны адил цар тахалд өртсөн. АНУ ч олон оронд туслаж байна" гэж Трамп тэмдэглэжээ. Тэрээр ОХУ-д эмнэлгийн хэсэг тоног төхөөрөмж илгээхийг мөн санал болгосныг РИА Новости агентлаг уламжилсан байна. Коронавирусийн эсрэг тэмцэхэд хамтран ажиллаж байгааг Путин, Трамп нар нааштай үнэлжээ.

Өмнө нь гуравдугаар сарын сүүлчээр Орос улс АНУ-д эмнэлгийн тоног төхөөрөмж болон хиймэл амьсгалын аппаратыг өөрийн санаачлагаар илгээсэн юм.

Путин, Трамп хоёр тавдугаар сарын 7-нд утсаар ярьсан байна. Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар цар тахалтай тэмцэх асуудлаас гадна, дэлхийн нефтийн зах зээлийн байдлыг хэлэлцжээ. Түүнчлэн фашизмыг ялсны 75 жилийн ойн өмнө харилцан мэндчилгээ дэвшүүлжээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ