Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг баталлаа

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа.


Уг төсөл нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм. Төслийг баталснаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг харилцан уялдаатай боловсруулж батлах шинэ тогтолцоотой болох ач холбогдолтой юм.


Улмаар урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад тавих шаардлага, зарчмыг сайжруулж, шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан бодлого батлах таатай нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ