М.Энхсайханд 4.6 жилийн хорих ял оноолоо

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал гурван өдрийн турш үргэлжилсээр саяхан дууслаа. Шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар буруутган шүүж, улмаар түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 22.2 болгон нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Шүүхийн шийдвэрийн талаар БЗД, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс тодруулахад "Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсугай. Мөн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна" гэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ