Коронавирусийг устгадаг анхны вакциныг гарган авчээ

Италийн эрдэмтэд коронавирусийг саармагжуулах чадвартай вакциныг дэлхийд анх гаргаж авсан байна. Энэ талаар “Дейли мэйл” сонинд бичжээ.

Тэд вакциныг хулгана дээр туршиж, вирусийг эсэргүүцсэнээр ялгардаг цусны сийвэнгийн уураг буюу эсрэг биетийг гарган авсан байна. Энэхүү эсрэг биет нь лабораторийн нөхцөлд хүний эсэн дэхь вирусийг устгах чадвартайг илрүүлжээ. SARS-CoV-2 вирус хүний эстэй нийлж, дараа нь халдварлахаас эсрэг биет нь амжилттай сэргийлсэн байна.

Вакциныг ирэх намар хүмүүст туршиж эхлэхэд бэлэн байгаа ажээ. “Бид вакцинаар коронавирусийг саармагжуулж чадсанаа дэлхийд хамгийн түрүүнд харууллаа” гэж эрдэмтэд хэлжээ. 

Уг вакцин нь Италид гаргасан бүх вакцинаас хамгийн ирээдүйтэйд тооцогдож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ