Трамп Путинд илгээлт хүргүүлжээ
Орост суугаа АНУ-ын элчин сайд Жон Салливан цөмийн зэвсэгтэй таван орны дээд хэмжээний уулзалтын сэдвийг хэлэлцсэн тухай ярьжээ. Энэ нь “Интерфакс” агентлагт түүний өгсөн ярилцлагаас тодорхой болсон байна.
“Саяхан бид АНУ-ын ерөнхийлөгчийн илгээлтийг ерөнхийлөгч Путинд уламжилсан бөгөөд таван гүрний дээд хэмжээний уулзалт хийх нь сайхан санаа мөн гэдгийг Трамп зөвшөөрч байгаа” гэж Салливан тэмдэглэжээ. Одоо удирдагчид энэ уулзалтаар хэлэлцэх асуудал болон зохион байгуулах асуудлыг хэлэлцэж байна гэж тэрээр хэлжээ.
Владимир Путин нэгдүгээр сарын 23-нд Холокостын дурсгалыг хүндэтгэх дэлхийн форум дээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон /Орос, Хятад, АНУ, Их Британи, Франц/-ын удирдагчидтай уулзахыг санал болгосон юм.
Энэ таван улс “соёл иргэншлийг хадгалж үлдэхийн төлөө онцгой хариуцлага хүлээж байна” гэж Оросын ерөнхийлөгч үзэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ