Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг, дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг, эзгүй байсан дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Энхтайваныг тус тус томиллоо.
Монголбанкны тухай хуульд заасны дагуу тэргүүн дэд ерөнхийлөгч томилуулах саналыг энэ сарын 06-нд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, олонх дэмжсэн билээ. Тус байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Тэрбээр “Г.Дөлгөөн нь Монголбанкны тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа болно.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Ундармаа зээлийн хүүг бууруулахад дорвитой арга хэмжээ авч шийдэмгий ажиллахыг санал болгов.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр банкны өөрийн удирдлагыг нэмэгдүүлэхэд анхаарах тухай, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир банк, санхүүгийн салбарт хийгдэж байгаа эрх зүйн шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй талаар үг хэлсэн. Тогтоолын төслүүд болон холбогдох материалыг бэлтгэн хүргүүлж байна” хэмээлээ. Монголбанк нь ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгчтэй байх зохицуулалттай.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болох Г.Дөлгөөн нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр, 2013-2015 онд Люксембургийн их сургуульд банк, санхүүгийн магистрын зэргийг тус тус хамгаалсан.
2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-нд менежер
2008-2013 онд Монголбанкинд нягтлан бодогч, хянан шалгагч,
2014-2015 онд Люксембургийн “Шродерс” хөрөнгө оруулалтын санд дадлагажигч
2015-2016 онд Монголбанкинд ахлах хянан шалгагч
2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал
2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажилласан туршлагатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ