Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:
БНСУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Б.Ганболдыг эгүүлэн татаж, өөр ажилд томилоод жил гаруй болж байна. Бараг хамгийн удаан хугацаанд түр хамаарагчтай байсан улс болж байна. Тиймээс тус улсад түр хамаарагчаар ажиллаж байгаа Н.Эрдэнэтуяаг томилох нь зүйтэй гэж үзсэн" гэв.
Ийнхүү гишүүд үг хэлж, санал гаргаснаар Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтаар Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.9 хувийн саналаар дэмжсэн бол Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.5 хувийн саналаар дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ