Испани, Итали улсууд хөл хориогоо сулруулж эхлэв
Европ тивд цар тахалд хамгийн их нэрвэгдсэн хоёр орон болох Испани, Италид тахлын дэгдэлтийн оргил үе шувтарч байна. Иймд Испани Италийн эрх баригчид хатуу хөл хориог үе шаттайгаар сулруулах арга хэмжээг авч байна. Тахлаас улбаатай нас баралтын түвшингээр Америкийн дараа хоёрт жагсаж байгаа Итали улс хоёр сар гаруйн хугацаанд хатуу хөл хорио тогтоосны эцэст өчигдрөөс эхлээд хөл хориог сулруулж, иргэдээ дасгал хөдөлгөөн хийх, гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг зөвшөөрч, барилгын ажил, үйлдвэрлэл үйлчилгээг сэргээж, 4 сая гаруй хүн ажилдаа эргэн орж байна.
Испанид дэлгүүр худалдааны байгууллагууд амны хаалт заавал зүүх журам мөрдөн үйл ажиллагаагаа эхлүүлж, бизнес үйлдвэрлэлийг шат дараатайгаар сэргээж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ