Хэнтий аймгийн засаг даргад шаардлага хүргүүлэв
Хэнтий аймгийн хэмжээнд 11834 малчин өрх, 11073 мал бүхий өрх нийт 22000 малчин өрх, бүх малчдын өмнөөс, тэдний эрх ашгийн төлөө үгээ хэлж, Хэнтий аймгийн Ардчилсан намаас аймгийн засаг дарга Н.Ганбямбад шаардлага хүргүүлэв.
Монгол Улсын засгийн газраас 1 кг ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс доошгүй гэж тогтоосноос зүүн 3 аймгийн ноолуурыг кг тутамд 105000 төгрөгөөр худалдан авах жишиг үнэ тогтоосон. Үүний дагуу засгийн газраас аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож ноолуур авах шийдвэрийн дагуу Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд “Наран золбоот кашимер” ХХК 60 гаруй тонн ноолуур авсан байдаг. Энэ нь 60 тэрбум гэсэн үг. Ноолуураа өгсөн сумын малчдын гар дээр ноолуурын мөнгө хэзээ орж ирэх нь тодорхойгүй, салбарын сайд Ч.Улаан нь ч хэлж мэдэхгүй зогсож байна. Бусад аймаг, сумдын малчид ноолуураа өгч чадалгүй бүтэн 1 сарын нүүр үзэж нийтээрээ бэлэн мөнгөний хомсдолд орлоо.
Засгийн газар гаргасан шийдвэртээ, Ч.Улаан сайд хэлсэн үгэндээ хэзээ хүрэхийг хүлээсээр, тушаах ноолуур нь хөнгөрсөөр, дээр нь бор цагаанаар нь ялгуулсаар, тоос шороотой хутгалдсан ноолуураа засгийн газрын тогтоосон үнээр байтугай зах зээлийн ханшнаас доогуур өгч малчид хохирсоор байх уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ