Трамп: Коронавирусийн гарал үүслийн тухай удахгүй танилцуулна

АНУ коронавирусийн гарал үүслийн тухай дэлгэрэнгүй өгүүлэх мэдээллийг хэсэг хугацааны дараа танилцуулахаар болжээ. ТАСС агентлагийн уламжилснаар, Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн нийтэд ингэж мэдээлжээ.

Тэрээр Цагаан ордны эх сурвалжийг иш татан “Нью-Йорк таймс” сонинд нийтлэгдсэн баримтаар АНУ дахь нас баралтын тухай өөрийн таамаглалыг тайлбарласан байна.

"Өвчлөлийг тогтоон барих арга хэмжээг харгалзалгүйгээр уг таамаглалыг дэвшүүлсэн бөгөөд биелээгүй цөөнгүй таамаглал ч байгааг би мэднэ" гэж Трамп мэдэгджээ.

“Нью-Йорк таймс” сонинд бичсэнээр, COVID-19-өөр нас барж буй америкчуудын тоо одоо өдөрт 1750 байгаа бол, зургаадугаар сарын 1 гэхэд хоёр дахин нэмэгдэх буюу өдөрт дунджаар 3000 орчим болно хэмээн эрх баригчид үзэж байна.

Трамп тавдугаар сарын 3-нд “Фокс ньюс” сувагт өгсөн ярилцлагадаа "АНУ нас баралтын талаарх өөрийн таамаглалыг нэмэгдүүлсэн бөгөөд өмнө нь 50 мянга орчим хүн нас барна хэмээн мэдэгдэж байсан бол одоо энэ тоо 80-100 мянга болж мэднэ" гэжээ.

Жонс Хопкинсын их сургуулийн сүүлийн мэдээгээр АНУ-д коронавирусээр өвчилсөн 1,1 сая гаруй тохиолдол  бүртгэгдэж, 70 мянга орчим хүн нас бараад байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, одоо COVID-19-өөр 3 сая 517 мянга 400 орчим хүн өвчилж, 242 мянга гаруй хүн нас бараад байгаа ажээ.

Б.Атар

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ