Бохир мөнгө угаадаг орнуудын хар жагсаалтад Монгол Улс багтжээ
Европын Комисс хууль бус мөнгө угаах эрсдэлтэй орнуудын эсрэг авах арга хэмжээгээ чангатгаж, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх шинэ байгууллага бий болгохоор төлөвлөж байгааг Ройтерс агентлаг мэдээлжээ.
Энэ пүрэв гарагт зарлахаар төлөвлөж байгаа нэг баримт бичигт Монгол Улсыг “Европын Холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй” орнуудын хар жагсаалтад нэмэхээр болсныг мэдээлсэн байна. Монголоос гадна Панам, Багамын арлууд, Мавритани, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве улсууд энэхүү баримтад нэр дурдагдсан гэнэ.
Европын Холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллагууд эдгээр орнуудтай харилцаж буй үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагаанд илүү их анхаарал тавьж, хяналтаа нэмэгдүүлэх үүрэг хүлээх аж.
Мөн хар жагсаалтад орсон улс орнуудын компаниуд Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ