Оросын хоёр сайд коронавирусийн халдвар авчээ
Оросын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн сайд Владимир Якушев, түүний орлогч Дмитрий Волков нар коронавирусийн халдвар авсаныг ТАСС агентлаг мэдээлжээ.
Якушев, Волков нарын оношийг компьютерын томографын шинжилгээгээр нотлосон байна.
Дөрөвдүгээр сарын 30-нд ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусийн халдвар авсанаа мэдээлсэн юм. Одоо тэр Москвагийн нэг эмнэлэгт эмч нарын хяналтад эмчлүүлж байгаа ажээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Москва. Кремль. Путин” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө, төрийн тэргүүний эрүүл мэндийг хамгаалах ажлыг өндөр түвшинд хангаж байгааг мэдээлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ