Ким Чен Ун 20 өдрийн дараа олны өмнө гарч ирлээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун олны өмнө үзэгджээ. Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг Хойд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн бичсэнийг иш татахдаа, ингэж мэдээлсэн байна.

Хойд солонгосын төв телевизийн мэдээлснээр өчигдөр Ким Жон Ин удирдагч Пёнчаннам дахь Сунчёонд баригдсан үйлдвэрийн нээлтэнд оролцсон байна. Тийнхүү  тэр сүүлийн 20 өдрийн дотор олны өмнө анх удаа үг хэлсэн нь энэ юм.

Image


Image

Image

Уг ёслолд түүний дүү Ким Ёо Жон бас хамт оролцсон болохыг мэдээлсэн байна.

Ким Чен Ун  нас барсан тухай мэдээ бараг зуун хувь үнэн гэж 2006 онд БНАСАУ-аас оргон гарч, одоо Өмнөд Солонгосын хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа Чи Сон Хо гэдэг хүн хэлсэн юм. Ким Чен Ун өнгөрсөн амралтын өдрүүдэд нас барсан хэмээн тэр нотлож байжээ.

Ким Чен Ун дөрөвдүгээр сарын 11-нээс хойш үзэгдээгүй юм. Энэ нь түүнийг нас барсан байж магадгүй гэх юмуу өвчилсөн гэх цуу яриа тарахад хүргэсэн билээ.

Хойд Солонгосын удирдагч ганцаараа босох юмуу явж чадахгүй байгаа хэмээн Лондонд БНАСАУ-ын элчин сайдаар ажиллаж байгаад, 2016 онд Өмнөд рүү гарсан Тхэ Ён Хо мэдэгдэж байв. Кимийг “ухаан орохгүй” байгаа гэсэн мэдээ ч гарсан юм.  Ким Чен Уныг нас барсан гэх цуу яриаг Орост няцааж, харин түүний алга болсныг АНУ-д ер бусын явдал хэмээн үзээд, өрнөж болох бүх зүйлд  бэлтгэж байжээ.

Б.Атар



СЭТГЭГДЭЛ БИЧИХ