Ким Чен Ун бас фокальная дистония буюу мэдрэлийн гаралтай хямралтай

Шинжээчид Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны биеийн байдлын асуудлыг дэлгэж, хортой зуршил нь түүний эрүүл мэндэд хэрхмэн нөлөөлдөг байж болохыг  дүгнэжээ.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, Хойд Солонгосын удирдагчийн буруу зуршил болон удамшил түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Түүний эцэг Ким Чен Ир, өвөө Ким Ир Сен нар зүрхний өвчнөөр нас барсан юм.  Үүнээс гадна, БНАСАУ-ын одоогийн удирдагчийн эцэг нас  барахаасаа нэлээд хэдэн жилийн өмнө бас цус харавжээ. Энэ бүгд нь  Ким Чен Унд ч зүрхий асуудал бий хэмээн таамаглах боломж олгож байна гэж шинжээчтид үзэж байгаа ажээ.
Үүнээс гадна, Хойд Солонгосын удирдагч эмгэг шинж бүхий таргалалттай юм. Тухайлбал 170 орчим см өндөртэй тэр 135 гаруй кг жинтэй ажээ. Ийм нөхцөлд, түүнчилэн согтууруулах ундаа байнга хэрэглэж, илчлэг ихтэй хоол идэж, тамхи татдагаас тэр чихрийн шижин өвчтэй болсон байж мэдэх бөгөөд  даралт, холестерин ихтэй болов уу. Эдгээр хүчин зүйл нь түүний зүрх-судасны системийн байдалд бас сөргөөр нөлөөлдөг байна.
Ким Чен Ун бас фокальная дистония буюу  мэдрэлийн гаралтай хямралтай гэж шинжээчид үзэж байна.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ