Коронавирус юугаараа “хорон” бэ?

Өвчний явц гэнэт өөрчлөгдөж болох бөгөөд  коронавирусийн “хорон байдал” нь үүнд оршиж байгаа юм гэж Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ.
“Энэ вирус тун эвгүй шинжтэй,  заримдаа өвчний явц гэнэт өөрчлөгддөг.  Өвчтөний биеийн байдал сайжирч,  шинж тэмдэгүүд  нэлээд гайгүй болоод ирэх шиг  үед гэнэт шинэ давалгаа үүсдэг. Энд л  өвчтөний байдал өөрчлөгддөгийг  анзааралгүй алдчихгүй байх нь чухал” гэж сайд телевизийн “Россия-1”  сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна.
Үүний зэрэгцээ коронавирусээс үүдэлтэйгээр авч буй хязгаарлалтын арга хэмжээ Орост өвчлөлийн бүтэцэд нөлөөлж, хүмүүс илүү болгоомжтой болж, энэ нь эрүүл мэндийн тогтолцоонд тус болж байна гэж тэр тэмдэглэжээ.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ