Грета Тунберг хүүхдүүдийг коронавирусээс хамгаалахад мөнгө хандивлав

Экологийн идэвхитэн 17 настай Грета Тунберг охин коронавирусийн халдвараас  хүүхдүүдийг хамгаалж, тэдэнд туслахад зориулан НҮБ-ын Хүүхдийн сан – ЮНИСЕФ-т 100 мянган ам. доллар хандивласныг Интерфакс агентлаг мэдээлжээ.

Тунберг хар тахлыг  хүүхдийн эрх хамгаалах салбарын  хямрал, уур амьсгалын хямралтай адилхан гэж тодорхойлоод,  ЮНИСЕФ-ийн чухал ажлыг дэмжихэд өөртэйгээ нэгдэхийг уриалсан байна.

Олон нийтийн дунд нэрд гарсан швед охин Грета Тунберг  хүрээлэн байгаа орчныг идэвхитэй хамгаалж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг   тэмцэхийг  уриалдаг юм. Ганцаар эхлүүлсэн ажиллагаа нь дэлхийн дулааралтай тэмцэхийг шаардаж буй оюутан, сурагчдын өргөн цараатай хөдөлгөөн болж, аажимаар өргөжин тэлсэн билээ.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ