М.Энхсайханд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ
Энэ сарын 23-ны өдөр Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал болсон ч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралд оролцуулахаар шүүх хуралдааныг 2020-05-05-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулсан.
Ингэхдээ М.Энхсайханыг мөрдөн байцаалтын нууц задруулж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргасан юм.
Нийслэлийн прокурорын газраас “М.Энхсайханы хувьд байцаалт дууссаны дараа хавтаст хэрэгтэй танилцаж, эрхээ эдлээд нотлох баримтуудыг хуулбарлан авсан байдаг. Гэтэл гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад тухайн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, тодорхой шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж, мөрдөн байцаалтын ажиллагааг задруулахгүй байх бичигт гарын үсэг зурсан байж ийм үйлдэл хийсэн тул шүүхээс цагдан хорьсон” хэмээн тайлбарласан.
Харин уг шийдвэрийг М.Энхсайханы өмгөөлөгч эсэргүүцэж гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцсэн юм.
Шүүгдэгч М.Энхсайханы өмгөөлөгчийн гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн өнөөдөр хянан хэлэлцээд:
М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ