Ж.Батзандан: 1.5 тэрбумаас доош борлуулалттай ААН-дэд онцгой нөхцөлийн зээл олгох хууль өргөн барина
ШИНЭ намаас мэдээлэл хийж байна. Тус намын зүгээс гурван хуулийн төсөл өргөн барихаар болсноо мэдэгдлээ. Нэгдүгээрт жилийн борлуулалт нь 1.5 тэрбум төгрөгөөс доош ААН-үүдэд онцгой нөхцөлийн зээл олгох, зээлгүй ахмадуудад олгосон үнэт цаасыг хоёрдугаар улиралд багтаан бэлэн мөнгө болгох, ноолуурыг газар нутгийн байршил хамаарахгүй ижил буюу кг тутам нь 100 мянган төгрөгөөс буулгахгүйгээр авах хуулийн төслүүдийг өргөн барихаар болсон гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээллээ.
ШИНЭ нам, ШИНЭ эвслээс Коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд таван саналыг тусгуулахаар өгсөн байна. Эрх баригч нам таван саналын хоёрыг нь хэсэгчлэн хүлээн авсан тул хүлээн аваагүй гурван саналаа хуулийн төсөл болгохоор болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ