Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хүүтэй болжээ

Шинэ коронавирусээр саяхан өвчилж эдгэрсэн Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон болон түүний сүйт бүсгүй Кэрри Симондс нар хүүтэй болсон байна. “Сан” сонин учрыг мэдэх хүний хэлснийг иш татан ингэж бичжээ.
Жонсоны хэвлэлийн нарийн бичгийн даргын хэлснээр, хүүхэд дөрөвдүгээр сарын 29-ний лхагва гарагийн өглөө Лондоны нэг эмнэлэгт төрсөн байна. 32 настай Симондс болон хүүхэд эмч нарын хяналтад байгаа бөгөөд бие нь сайн байгаа ажээ.
Жонсон өмнөх гэргий Марина Уилерээс салахаар  шийдвэрлэснээ 2018 оны есдүгээр сард зарласан юм. Тэд 1993 онд гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болжээ. Улстөрч олон удаа мэхлэж байсан нь ийнхүү салах шалтгаан болсон байна.  Үүнээс өмнө тэд хоёр ч салж, нийлж байжээ.
Жонсон ийнхүү Уилерээс салсныхаа дараа Симондстай  сүй тавин, гэрлэхээр төлөвлөж байгаа юм.

Борис Джонсон и Кэрри Саймондс
Жонсон коронавирусээр өвчилж эдгэрснийхээ дараа британичуудад хандаж хэлэхдээ,  хөл хорих арга хэмжээг зөрчихгүй байхыг анхааруулаад,  одоо эрсдэл “маш их байгааг” дурджээ.
Борис Жонсон 2019 оны долоодугаар сарын 24-нд Их Британийн ерөнхий сайдын албан тушаалд албан ёсоор орсон юм.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ