Б.Баасандорж, С.Баатаржав нарыг СЕХ-ны гишүүнээр томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилохоор заажээ. Мөн УБЕГ-ын дарга, ЦЕГ-ын даргыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилж иржээ. Энэ үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийн нь дагуу чөлөөлж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, УБЕГ-ын дарга Б.Баасандорж нарыг томилуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож байгаа юм. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн олонх нь С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилохыг дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ