Тахлын голомтод ажиллаж буй албан хаагчдад “түрээслээд, өмчлөх” нөхцөлтэй орон сууцны зээл гаргахыг дэмжив
УИХ-аар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын өргөн мэдүүлсэн Коронавирусийн цах тахлаас сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Эрсдэл бүхий хэсэг буюу голомтод ажиллаж буй Төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагчид орон сууц түрээсэлж, түүнийгээ өмчилж авах зохицуулалтыг оруулсан. Энэ хууль батлагдсанаар хүндээ наалдаж буй хамгийн чухал заалт гэж үзэж байна.
энэ бол Ажлын хэсэгт Барилга хот байгуулалтын сайдын гаргасан санал юм.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Эрүүл мэндээ эрсдэлд оруулаад ажиллаж байгаа албан хаагчдаа Монголын төр дэмжих хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар, төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй гэж үзсэн.
65 мянган иргэн ипотекийн зээлтэй байгаа. Зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах гэсэн цар тахлын голомтод ажиллаж буй албан хаагчид болон ард иргэдийнхээ амьдралд дэмжлэг үзүүлэх үндсэн хоёр заалт байгаа юм. Улаанбаатар хотод ипотекийн зээлийн эрэлт улам ихсэж байна.
Харин уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ хууль бол цар тахалтай, тэмцэх сэргийлэх тухай хуулийн төсөл учир цар тахлын үед авах эдийн засгийн арга хэмжээг тусад нь УИХ-ын тогтоолоор шийдэх ёстой. Тиймээс гишүүд энэ саналыг дэмжихгүй байхыг хүсье гэлээ.
УИХ-ын гишүүн, сайд Х.Бадельхан, Эрүүл мэнд болон онцгой байдлын ажилтнуудад зориулсан орон сууцны ипотекийн зээлийн бүтээгдэхүүн гаргах заалтыг Монголбанктай хэлэлцэн тохирч байгаад гаргасан тул хэрэгжих бүрэн боломжтой гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ