Эмч коронавирусийн хүнд хэлбэрийн хамгийн гол шинжийг нэрлэв
Оросын Эрүүл мэндийн яамны уушигны ерөнхий эмч Сергей Авдеев телевизийн “Россия 1” сувгийн “60 минут” нэвтрүүлэгт оролцохдоо, коронавирусийн хүнд хэлбэрийн хамгийн гол шинж тэмдгийг нэрлэсэн байна.
Халуурах, ханиалгах биш, харин амьсгаадах нь COVID-19-ийн хүнд явцын гол шинж тэмдэг юм гэж эмч онцлон тэмдэглэжээ. “Дотор давчдах нь өвчний илүү хүнд хэлбэрийн дохио юм” гэж тэр тайлбарласан байна. Ийм нөхцөлд эмнэлгийн туслмж авахаар хандаж, эмнэлэгт хэвтэхэд бэлэн байхыг Авдеев зөвлөжээ.
Хүндрэлийн эхлэлийг анзааралгүй өнгөрүүлэхгүйн тулд өвчтөн өөрт төрж буй мэдрэмжийг ажиглаж байхыг эмч зөвлөсөн байна. Ингэхдээ коронавирус нь хүнд хэлбэрээ бодвол илүү хөнгөн явцтай байдаг гэж эмч хэлжээ. Халдвар авсан бүх хүнийг хэвтүүлж эмчлэх шаардлагагүй, тэдний олонхи нь эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж болно гэж Авдеев төгсгөлд нь дурдсан байна.
Америкийн эмч нар коронавирусийн шинэ зургаан хэлбэр илрүүлснийг өмнө нь мэдээлсэн юм. Энэ нь тухайлбал, даарч дагжих, үүнээс болоод чичрэх, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой өвдөх, түүнчилэн амт болон үнэр мэдэхгүй болох явдал гэнэ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ