Д.Мөнх-Эрдэнэ, М.Чимэддорж нарыг ҮБХ-ноос хасах шийдвэр гаргажээ

АН-ын Үндсэн дүрмийн хороо өчигдөр хуралдаж, ҮБХ-ны гишүүн М.Чимиддорж, Д.Мөнх-Эрдэнэ нар Үндсэн дүрмийн 3.7.6, 3.9.1 15 дахь заалтыг  зөрчсөн гэж үзжээ. Үүний дагуу М.Чимиддорж, Д.Мөнх-Эрдэнэ нарыг АН-ы ҮБХ-ны гишүүний сонгуульт албан тушаалаас огцруулах удирдлагын шийдвэр гарсан байна. Уг шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүүд даалгажээ.

Д.Мөнх-Эрдэнийн тухайд өчигдөр намаасаа гарч байгаагаа мэдэгдэж, албан бичгээ АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүүд өгсөн юм. Тэрээр нэлээд хэд хоногийн өмнө "АН сонгуульд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авсан. Одоо хоёр дахь шатны гэрээ хийж 300-400 саяыг авч байна. АН-ын ҮБХ-ны гишүүдийн 51 хувь нь С.Эрдэнэ даргын ах дүү, хамаатан садан. Намын байр өнгө зүс ороод байгаагаас биш татвар өгдөг гишүүдийн амьдрал өнгө орохгүй байна" хэмээн намын даргаа ширүүн шүүмжилсэн юм. 

Д.Мөнх-Эрдэнэ, М.Чимэддорж нарыг ҮБХ-ноос хасах шийдвэр гаргажээ

Д.Мөнх-Эрдэнэ, М.Чимэддорж нарыг ҮБХ-ноос хасах шийдвэр гаргажээ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ