Өмнөд Солонгос дотроо халдварын тархалт харьцангуй тогтвортой байна
БНСУ-д өнөөдөр коронавирусын халдварын 14 тохиолдол шинээр нэмэгдсэнээр нийт 10752 хүн халдвар аваад байна.
Үүнээс 12 нь хилээр орж ирсэн иргэдээс илэрсэн юм.
Солонгос дотроо халдварын тархалт харьцангуй тогтвортой байгаа бөгөөд халдвар авсан иргэдийн эдгэрэлт өндөр байна.
Сүүлд 90 хүн нэмж эдгэн гарснаар нийт 8854 хүн эдгэрээд байна.
Нас баралтын хувьд 244 хүн нас бараад байгаа юм.
Засгийн газрийн зүгээс 5 сар гаргаад сургууль цэцэрлэгийг хэзээ нээх шийдвэрийг гаргана хэмээж байгаа.
Мөн хууль ёсоор оршин суудаг гадаад иргэд энэ долоо хоногоос эхлэн эмийн сангаас 3 маск худалдан авах боломжтой болж байна.
Маскны хувьд К94 маск бөгөөд нэг маскыг1500 воноор худалдан авах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ