Дональд Трамп: Ким Чен Уны бие ямар байгааг би мэдэж байгаа


     Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны бие ямар байгааг би мэдэж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд, ямар нэг нарийн ширийн зүйлийг дэлгэхээс татгалзжээ.

Америкийн засаг захиргааны тэргүүн Цагаан ордонд  хэвлэлийн хурал хийхдээ, түүний бие ямар байгааг би мэдэж байна, гэхдээ одоо энэ тухай ярьж болохгүй нь гэж хэлснийг ТАСС агентлаг уламжилсан байна.  Тун удахгүй энэ тухай мэдээлэл гарах болно гэж тэр хэлжээ.

Сүүлийн үед Ким Чен Ун дөрөвдүгээр сарын 11-нээс олны өмнө үзэгдээгүйг бид мэдээлж байсан билээ. Дөрөвдүгээр сарын 12-нд тэр Ардын дээд хурлын жил тутмын чуулганд ирээгүй, түүнчилэн  өөрийн өвөө Ким Чен Ирийн төрсний 108 жилийн ойн арга хэмжээнд ч анх удаа оролцоогүй нь хачирхалтай байгаа юм. Энэ бүхэн нь Хойд Солонгосын удирдагч ямар өвчин туссан байж болох тухай элдэв цуу яриа тарахад хүргэсэн билээ. 

Гэхдээ Ким Чен Ун радиогоор үг хэлснийг өмнөдийн Ёнхап агентлаг мэдээлээд байгаа юм. Тэрээр саяхан радиогоор үг хэлэхдээ,  Вонсаны аялал жуулчлалын бүсийн барилгачид үнэнхүү шаргуй ажилласанд талархал илэрхийлсэн байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ