АНУ-д ажилгүйдлийн түвшин Их уналтын үеийн үзүүлэлтэд хүрнэ гэжээ

Коронавирусийн цар тахлын улмаас АНУ-д ажилгүйдлийн түвшин 1930-аад оны Их уналтын үеийн үзүүлэлтэд хүрнэ. Телевизийн ABC NEWS суваг АНУ-ын ерөнхийлөгчийн эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх Кевин Хассеттын хэлснийг иш татан ингэж мэдээлжээ.

Их уналтын үед ажилгүйдлийн түвшин 25 хувьд хүрч байсан юм. “Шинэ хямралд энэ үзүүлэлтийг давтах бүхий л магадлал бий, учир нь  бид Дэлхийн эдийн засгийн хямралын 10 сард бүртгэгдэж байсантай тэнцэх хэмжээний ажилгүйдлийн тэтгэмж хүссэн тийм тооны өргөдлийг одоо бүр 10 өдөрт авч байна” гэж Хасетт мэдэгджээ.

“2008 онд бид 8,7 сая ажлын байр  алдаж байсан юм. Одоо 10 өдөрт ойролцоогоор мөн ийм тооны ажлын байр алдаж байна” гэж тэр хэлсэн байна. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ