Ким Чен Ун үнэхээр хагалгаа хийлгэсэн үү?

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд зүрхний мэс ажилбар хийсэн эмч уг ажилбарыг тогтоосон хугацаанд нь дуусгаж чадаагүй байна.  Хятадын анагаах ухааны хүрээнийхэний учрыг мэдэх хүн японы “Shukan Gendai” сэтгүүлийн сурвалжлагчид ингэж ярьжээ. 

Түүний хэлснээр, БНАСАУ-ын удирдагчийг улс орноороо ээлжит аялал хийж явах үед түүний бие муудаж, тусламж үзүүлэхээр ойрхоны нэг эмнэлэгт хүргэсэн байна. Ингэснээр мэргэжлийн эмч нарын баг ирүүлэхийг Бээжингийн эрх баригчдаас хүсчээ.

Ким Чен Уны байдал маш муудсан учир,  түүний зүрхний судаснуудад тэлэгч тавихыг  уг эмнэлгийн нэг эмчид даалгасан байна. Энэ нь хэцүү биш мэс ажилбар байсан бөгөөд ойролцоогоор нэг минутад дуусгаж болох юм гэж тодруулан тайлбарлажээ. 

Учрыг мэдэх хүний хэлснээр, мэс засалч маш их сандарсан учир, түүний гар салганан чичирч байсан гэнэ. Үүнээс гадна,  эмч тарган өвчтөнд  ийм мэс ажилабар хийх туршлагагүй байжээ.  Тийнхүү мэс ажилбарыг найм орчим минутад дуусгаж, энэ хугацаанд Хойд Солонгосын удирдагч “ухаан алдсан байна”. 

Бас БНАСАУ-ын удирдагчийг амь насанд нь аюулгүй ч, олны дунд гарч ирэхэд саад болж буй ямар нэг бэртэл авч, тухайлбал шагайгаа дахин гэмтээсэн байж болох юм гэж Өмнөд Солонгосын шинжээчид РИА Новости агентлагийн сурвалжлагчид мэдэгджээ.  

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун амьд сэрүүн байгаа гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн туслах Мун Жэ-Ин телевизийн “Fox News” сувгийн сурвалжлагчид ярьжээ. 

Түүний хэлснээр, Ким Чен Ун дөрөвдүгээр сарын 13-наас Хойд Солонгосын зүүн өмнөд нутгийн Вонсан нутагт байгаа ажээ. 

БНАСАУ-ын удирдагч нас бараагүй, гэхдээ мас заслын дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа болов уу гэдгийг Өмнөд Солонгосын бусад учрыг мэдэх хүн тэмдэглэсэн байна. Ким Чен Уныг эмнэлгийн тусламж  авахаар хандсаны дараа  өмнө нь  түүнийг нас барсан гэх цуу яриа гарсныг учрыг мэдэх хүн бас дурджээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ