15 нам, 4 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт ирүүлжээ
Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэлүүдийн хүсэлтийг хүлээн авч дууслаа. Хуульд зааснаар нам эвсэлүүд дөрөвдүгээр сарын 25-ны дотор хүсэлтээ гаргах учиртай байсан. Сонгуулийн ерөнхий хороонд нийт 15 нам, 4 эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна. Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг нягтлан шалгаад 4 дүгээр сарын 29-ний дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана. СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам эвслүүд:
Эх Орончдын Нэгдсэн нам
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
Их Эв нам
Зон Олны нам
Дэлхийн Монголчууд нам
Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл /Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө нам/
Ардчилсан нам
Ард Түмнээ Хайрлая нам
Ард Түмний нам
Хөгжлийн Хөтөлбөр нам
Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/
Монголын Ногоон нам
Монгол Ардын нам
Шинэ эвсэл /Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам/
Эх орон нам
Ардчилал шинэчлэлийн нам
Зөв хүн электорат/Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/
Ард Түмний Олонхийн Засаглал нам
Гэр хороолол хөгжлийн нам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ