Путин, Трамп нар Эльба мөрний уулзалтын ойд зориулсан хамтарсан мэдэгдэл гаргав
Оросын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар Эльба мөрөнд зөвлөлт, америкийн цэрэг уулзсаны 75 жилийн ойг тохиолдуулан хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Эльба мөрний уулзалт нь “олон орон, ард түмний асар их хүч чармайлтын” оргил болж, харин хамтын тэмцлийн явцад олон сая цэрэг, энгийн иргэн асар их хохирол хүлээсэн юм гэж Кремлийн сайтад нийтлэгдсэн баримт бичигт тэмдэглэсэн байна.
Эльба мөрний уулзалт нь Орос, АНУ хоёр “зөрчил, санал зөрөлдөөнөө хойш тавьж, итгэлцэж, нийтийн зорилгын төлөө хамтран ажиллаж болохын” үлгэр дууриал болж байна гэж хоёр орны удирдлагч хамтарсан мэдэгдэлдээ бас тэмдэглэжээ.
1945 оны дөрөвдүгээр сарын 25-нд Улаан армийн Украины 1 дүгээр фронтын цэрэг Германы Торгау хотын ойролцоо АНУ-ын 1 дүгээр армийн цэргийн албан хаагчидтай уулзсан юм. Энэ уулзалт түүхэн ач холбогдолтой болсон бөгөөд учир нь үүний ачаар германы арми хоёр хуваагдаж, удалгүй бут цохигдсон билээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ