Германы эмч нар өвчлөөгүй хүмүүсээс COVID-19-ийн дархлаа илрүүлжээ
Урьд нь ямар нэг төрлийн коронавирусээр өвчилсөн хүмүүс COVID-19 - SARS-CoV-2 үүсгэгчийн дархлаатай байж болох юм хэмээн Германы “Charite” клиникийн эмч нар үзэж байна гэж “Известия” сонинд бичжээ.
Эмч нар дархлааны хариу үйлдлийг илрүүлэхэд ашигласанТ-лимфоцитыг судлаад, шинэ коронавирусээр өвчилж эдгэрсэн болон ийм өвчний халдвар аваагүй хүмүүсээс уг вирусийг илрүүлээгүй байна.
Хоёр дахь бүлгийн хүмүүс өмнө нь вирус тээгчтэй харьцаж байгаагүй ч, тэдний гуравны нэгийнх нь бие махбодь COVID-19-ийг таньж байсныг илрүүлжээ.
Энэ нь судалгаанд хамрагдагсдын тодорхой хэсэг өмнө нь янз бүрийн вирусийн өвчнөөр өвчилж байсныг харуулж байна гэж эмч нар үзэж байна.
Гэвч хүн төрөлхтөний гуравны нэг нь шинэ төрлийн коронавирусийн дархлаатай гэдгийг харуулахгүй байна гэж эрдэмтэд онцлон тэмдэглэжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ