Хятад улс Ким Чен Унд эмч нар явуулжээ


    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны бие тааруу байгаа тухай  элдэв цуу яриа гарсантай холбогдуулан Хятад улс эмнэлгийн шинжээчид орсон мэргэжилтнүүдийн багийг тус орон руу явуулсан байна. Ройтерс агентлаг гурван эх сурвалжийг иш татан ингэж мэдээлжээ.

Тэдний хэлснээс үзвэл, ХКН-ын ТХ-ны олон улсын харилцааны хэлтсийн дээд тушаалын ажилтны тэргүүлсэн төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 23-нд БНАСАУ руу явсан байна. Тус агентлаг энэ мэдээг Ким Чен Уны бие муудсан байж магадгүй тухай цуу яриатай холбон үзэж байна.

Хоёр улсын гадаад бодлогын байгууллага уг мэдээллийг одоогоор тайлбарлаагүй  аж.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ