Ким Чен Ун наран шарлагын газарт коронавирусээс нуугдаж байгаа гэнэ

      Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун яг одоо Япон тэнгисийн булангийн наран шарлагын газар дахь хувийн  харшдаа коронавирусээс  нуугдаж байгаа ажээ. Өмнөд Солонгосын телевизийн “Channel A” сувгаар ингэж мэдээлсэн байна. 

Уг сувгийн дурдсанаар, Хойд Солонгосын удирдагч хүн амын их нягтралаас болоод  коронавирусийн халдвар авчих  эрсдэл ихтэй Пхеньян хотоос өнгөрсөн долоо хоногт явжээ. Үүнээс гадна, түүний ойрын тойрон хүрээлэгчдийн дундаас  коронавирус илэрсэн гэх. 

Тийнхүү Ким Чен Ун өөрийгөө аюулаас хамгаалахын тулд хувийн харш нь байдаг Вонсан-Кальмын наран шарлагын газрын сувиллын газар руу хувийн галт тэргээрээ явахаар шийдсэн байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ