Ц.Элбэгдорж тусгаарлалтаас гарч, дахин 14 хоног гэрийн хорионд байна
Энэ сарын 3-ны өдөр Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүрийн нислэгээр эх орондоо ирж, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 21 хоногт тусгаарлагдаад байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хугацаа дуусаж, өнөөдөр тусгаарлалтаас гарч байгаа ажээ. Харин тэрээр үргэлжлүүлэн 14 хоногийн хугацаанд гэрийн хорионд байж, өөрийгөө тусгаарлах журамтай.
Тэгвэл түүнийг тусгаарлалтаас гарахад нь төрийн тусгай хамгаалалтын албан хаагчид угтаж авсан байна. Учир нь тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан учир тодорхой хугацаанд төрийн хамгаалалт дагалдах хуультай юм. Тэрээр тусгаарлагдаж байсан байрнаасаа гарч, тэнд ажиллаж байгаа албан хаагчдад талархал илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ