Трамп нарны гэрлийг коронавирусийн устгагч гэжээ
Коронавирус нарны шууд гэрлийн нөлөөнд үхдэг гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Оросын РИА Новости агентлаг ингэж мэдээлсэн байна.
“Хэт ягаан туяа юмуу зүгээр л нарны маш хүчтэй гэрлийг бие махбодидоо шингээсэн нөхцөлд л тэр...
Хэрвээ та арьсаараа юмуу өөр ямар нэг байдлаар гэрлийг биедээ шингээж чадвал, энэ нь вирусийг устгадаг” гэж Америкийн удирдагч тэмдэглэжээ.
Түрүүнд нь Францын Экс-Марселийн их сургуулийн эрдэмтэд коронавирусийн үхдэг температурыг тогтоосон юм. Туршилтын явцад коронавирусийн штаммыг ариутгасан хуруу шил болон биоматериал бүхий хуруу шилэнд хийжээ. Ингээд хоёр дээжийг нэг цагийн туршид Цельсийн 60 градус хүртэл халаасан байна. Тийнхүү ариутгаагүй шилэнд байгаа вирус үржих чадвартай байсан нь илэрчээ.
Дээжийг 15 мимнутын туршид Цельсийн 92 градус хүртэл халаасны дараа л вирусийг устгаж чадсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ