Kим Чен Ун “гүн бясалгалын байдалд” оржээ
Хойд Солонгосын албан ёсны мэдээний агентлаг төрийн тэргүүний биеийн байдлын тухай чимээгүй байж чадсангүй. Ким Чен Ун “гүн бясалгалын байдалд” байгаа гэж тус агентлаг мэдээлсэн байна.
Харин дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Хойд Солонгосын удирдагчийн биеийн байдал мууджээ хэмээн таамаглаж байгаа юм.
Оросын телевизийн “Дождь” сувгийн мэдээлснээр, Ким Чен Ун зүрх-судасны мэс засал хийлгэсэн байх хэмээн Өмнөд Солонгосын “DailyNK” сонинд бичжээ. “Хэтэрхий их тамхи татдаг, таргалалт, хэт ядаргаанаас” болоод ийм мэс засал хийлгэх шаардлагатай болсон байх хэмээн таамаглаж байгаа бөгөөд гэхдээ төрийн тэргүүн Пхеньянаас холгүй орших Хянсан гацааны сувиллын газар дахь харшдаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа гэх.
Улс төрийн шинжээчийн багийн тэргүүн Константин Калачев телевизийн “360” сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа, тус улсын удирдагч Ким Чен Ун “гүн бясалггалын байдалд” байгаа хэмээн Хойд Солонгосын албан ёсны мэдээний агентлаг мэдэгдсэнийг мэс заслын дараа тэр унтаа байдалд орсон хэмээн ойлгох хэрэгтэй гэжээ.
Өмнөх өдрүүдэд түүнийг нас барсан тухай мэдээ ч гарч байсан бөгөөд тус орны удирдагч комд орсныг албан ёсны мэдээллийн хэрэгслүүд ийнхүү тойруугаар нотлох шиг боллоо гэж улс төр судлаач дурдсан байна.
“Гүн бясалгалын байдал” гэдэг нь ухаангүй байгаа хэрэг бөгөөд тэр ухаан ороогүй, гадны цочироогч үйлдэлд хариу өгөхгүй байна гэсэн үг юм. Мэс заслын дараахи өвчтөний хүнд байдлыг тодорхойлдог эмнэлгийн бусад ямар нэг нэр томъёо хэрэглэж болох ч, би эмч хүн биш. Гэхдээ тэр шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь илт байна” гэж шинжээч мэдэгджээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ