Коронавирус түүхэн дэх ямар цар тахал болох магадлалыг тайлбарлав

Коронавирусийн COVID-19 өвчний дэгдэлт хүн төрөлхтөний түүхэн  дэх хамгийн аюултай хорин цар тахлын тоонд ч орохгүй.  “Deutsche Bank”-ны мэргэжилтнүүд мэдээллийн “РосБизнесКонсалтинг»  компанийн сурвалжлагчид ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Шинжээчид одоогийн цар тахлыг наад зах нь 100 мянган хүн нас барсан манай эриний бусад 23 цар тахалтай харьцуулаад, дэлхийн хүн амын нас барсан хувийг  тооцоолсон байна.

“Хар үхэл” гэдгээрээ илүүтэй танигдсан 1347-1351 оны цар тахал хамгийн аюултай нь байжээ. Тэгэхэд, энэ өвчнөөр дэлхийн хүн амын 42 хувь буюу 200 сая хүн хиарсан байна.  Жагсаалтын хоёрт ордог 541-542 оны цар тахлын үеэр 60 сая хүн нас баржээ (хүн амын 28,5 хувь). 

Сүүлийн 100 жилд “испанийн” гэгддэг ханиад бас л олон хүний аминд хүрсэн байна.  1918-19 онд энэ өвчнөөр 50 сая хүн буюу хүн төрөлхтөний 2,73 хувь нь нас баржээ. Өнөө үед ДОХ өвчин хамгийн их айдас төрүүлж байгаа бөгөөд энэ өвчнөөр 30 сая хүн (дэлхийн хүн амын 0,57 хувь) нас бараад байгаа юм.  Сүүлчийн мэдээгээр, шинэ коронавирусээр 183 мянга шахам хүн  буюу Дэлхийн хүн амын 0,002 хувь нас бараад байна.

 Дөрөвдүгээр сарын 14-нд ДЭМБ коронавирусийг гахайн ханиаднаас арав дахин аюултай гэж үзсэн юм. Хүн олноор бөөгнөрсөн газруудад коронавирус хамгийн амархан тархаж болохыг тус байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус тайлбарлаад,  эрт илрүүлэх, шинжилгээ хийх, тусгаарлах, гадагш гарахгүй байх, хавьталд орсон эсэхийг ажиглах  зэрэг халдвартай тэмцэх гол гол арга хэмжээ авах ёстойг сануулсан юм.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ