М.Энхсайханыг цагдан хорих шийдвэр гаргалаа

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр өглөө /2020.04.23/ Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

 

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

 

Тэгвэл М.Энхсайханд холбогдох шүүх хурал дөнгөж сая дуусч, шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.00 цагт хүртэл хойшлуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ