"Соsta Atlantica" хөлөг онгоцны зорчигчдоос коронавирус илрэв
Японы Нагасаки боомтод байрлах “Costa Atlantica” хөлөг онгоцны багийн 30 гаруй гишүүнээс коронавирус илэрсэн тухай Нагасаки мужийн засаг захиргаа мэдэгджээ. Халдвар авсан бүх хүн хөлгийн багийн гишүүдтэй ойр хавьталтай байсан бөгөөд тэдэнд хүнд шинж тэмдэг илрээгүй байна. Түүнчлэн халдвар авсан хүмүүс ямар улсын иргэд гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Эмч нар нийт 57 хүнээс коронавирусний шинжилгээ авч, тэднийг агааржуулалт сайтай өрөөнд тусгаарлажээ. Эрх баригчид хөлөг онгоцонд суусан бүх хүнээс шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан хүмүүсийг хөлөг онгоцноос буулгахыг зөвшөөрч байгаа бол халдвартай хүмүүсийг тусгаарлах аж. Италийн боомт дээр өмнө нь байрлаж байсан “Costa Atlantica” хөлөг онгоцонд зорчигч байхгүй бөгөөд багийн нийт 623 гишүүн байгаа аж. Нагасаки боомт дээр байрлаж байсан тус хөлөг онгоцноос коронавирусний халдварын анхны тохиолдол илэрснээс хойш эрэг дээр хэнийг ч буулгаагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ