УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэхээр шийджээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ сарын 20-нд МАХН-аас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Ингэхдээ олон намаас санал ирж байгаа учраас лхагва гарагт аль намд элсэхээ шийдвэрлэнэ гэж хэлж байв. Тэгвэл өнөөдөр АН-д элсэнэ гэдгээ өөрийн цахим хуудсаараа мэдээллээ. Тэрээр “Өнөөдөр миний бие АН-ыг бүлэгтэй болгох, хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор АН-д элсэхээр шийдлээ. Үнэмлэхээ өнөөдөр 12.00 цагт АН-ын төв байрнаас очиж авна” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ