Шинж тэмдэггүй тээгчдийг коронавирусийн “вакцин” гэж үзжээ
Оросын ШУА-ийн академич, вирус судлаач Феликс Ершов коронавирусийн халдвар авсан ч, өвчний шинж тэмдэггүй яваа хүмүүс ашигтай тухай Үндэсний мэдээний алба агентлагийн нэвтрүүлгээр ярьсан байна.
Түүний хэлснээр, ийм хүмүүс вирус тараахдаа, вакцины хийх ёстой зүйлийг хийдэг ажээ. “Хамт олны дархлаажуулалт явагдаж байгаа хэрэг. Ийм вакцинжуулалт 70 хувьд хүрэхэд, өвчлөлийн тархалт зогсоно. Энэ нь вирусийн халдварын дунд байдаг нэн тодорхой үйл явц юм” гэж тэр тайлбарласан байна.
Ийм өвчтөнүүдийг шинж тэмдэггүй өвчтөн биш, харин халдвар тээгч эрүүл хүмүүс гэж үздэгээ Ершов тэмдэглэжээ. “Ийм хүмүүс маш олон, Орост л гэхэд 50 хувь байгаа. Энэ нь голдуу залуу хүмүүс, хүүхдүүд юм” гэж тэр хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ