Парисын уснаас коронавирус илэрчээ
Парис хотыг техникийн усаар хангадаг шугам хоолойн системээс коронавирусийн ул мөр олджээ. “Le Monde” сонинд ингэж бичсэн байна.
Хоолойг бүр ХIХ зуунд тавьж байсан талаар тодруулжээ. Энэ хоолойны усыг гудамж услахад болон усан оргилуурт ашиглаж, бүрэн сайн цэвэрлэдэггүй байсан байна.
27 цэгийн дөрвөөс авсан дээжээс “вирусийн шалихгүй, гэхдээ л ул мөр” илэрсэн учир ямартай ч хотын эрүүл мэндийн байгууллагад хандахаар шийджээ. Тийнхүү энэ усыг ашиглахаа нэн даруй зогсоосон байна.
Парисын оршин суугчдад санаа зовох шалтаг байхгүй, нийслэлийг ундны усаар хангадаг хоолойнууд цэвэрхэн байсан гэж хотын эрх баригчид батлан илэрхийлжээ.
Нэмж дурдахад Франц улс коронавирусийн хамгийн олон халдвар авсан таван оронд багтаж байгаа юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ